Thursday, December 2, 2010

Байгалийн дурсгалт газар “Талын агуй”-д судалгааны ажил хийлээ

             Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон Талын агуйн судалгаа шинжилгээний  ажилд зориулж орон нутгийн нөөц хөрөнгөнөөс 5,280,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Уг ажлыг ШУА-ийн Газарзүйн хүрээлэнтэй хамтран хийж байна. 
               Судалгааны ажил жилд 4 удаа хийгдэх бөгөөд  эхний судалгааны ажил 2010 оны 4-р сарын 07-10-ны өдрүүдэд, 2-дахь судалгааны ажил 7-р сарын 28-30-ны өдрүүдэд, 3-дахь  судалгааны ажил 11-р сарын 27-29-ны өдрүүдэд хийгдсэн. Сүүлийн судалгааны ажил 2011 оны 2-р сард хийгдэхээр төлөвлөгдөж байна.
 

Saturday, November 13, 2010

Талын агуй жуулчны бааз

Компаний нэр: “Талын цаг” ХХК
Баазын нэр: Талын агуй жуулчны бааз
Байршил: Сүхбаатар аймаг Дарьганга сум Домогт Шилийн богд уулаас 14км-т Талын агуй, Улаанбаатар хотоос 730 км, Сүхбаатар аймгийн  төв Баруун-Уртаас 170км, Дарьганга сумаас 60км-т байрлана.
Хүчин чадал: Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай, 10гэр, 2 давхар зоогийн газар, зочид буудын байшин, 8 машины гражтай.
Нэмэлт үйлчилгээ:
              - Бүрэн хэрэглэлтэй морь унаж Шилийн богдыг оруулан зураг авахуулах,
               - Морь унаж орчин тойрныхоо үзэсгэлэнт газруудаар аялах,
               - Малчин айлд зочлох,
               - Цагаан гүүний саам, айраг, цагаан идээ
Сүхбаатар аймаг
Дарьганга сум
“Талын агуй” жуулчны бааз
Утас: 11812561, 99261659, 88838950
E-mail: bilguuntime@yahoo.com

Friday, October 22, 2010

БОАЖГ дөрвөн булгийн эхийг хашиж хамгааллаа

Сүхбаатар  сумын Цагаан дэрсний булаг
2010 онд төсвийн ерөнхийлөн захирагч Байгаль орчин, аялал жууулчлалын сайд,  Сүхбаатар аймгийн Засаг дарга нарын  хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн гэрээнд тусгасаны дагуу  Байгаль орчин, аялал жуулчлалын газар Сүхбаатар  сумын Цагаан дэрсний  булаг,  Мөнххаан сумын  Хадан хошууны булаг, Онгон  сумын Хөөвөр шүүтийн булаг, Сүхбаатар  сумын Баян цагааны 4 булгийн  эхийг 8.0 сая төгрөгийн өртгөөр хашиж хамгааллаа.

Thursday, October 21, 2010

Дөхөмийн говь, Өөшийн говь, Баян-Шарга уулыг орон нутгийн хамгаалалтанд авлаа

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 10-р сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн аргаль хонь, хар сүүлтийн байршил, өсөж үрждэг тархац нутгийг нь хамгаалах зорилгоор Баяндэлгэр, Онгон сумдын зааг Дөхөмийн говь орчмын 404770 га, Түвшинширээ, Уулбаян, Халзан, Баяндэлгэр сумдын зааг Өөшийн говь орчмын 106879 га, түүх соёлын дурсгал, байгалийн үзэсгэлэнт тогтоц, сум дундын отрын бэлчээрийн нөөц талбайг хамгаалах зорилгоор 12932х, 12931х,11199х, 13885х, 7349х дугаартай хайгуулын талбайнуудыг тойруулан Асгат, Халзан сумдын зааг Баяншарга уул орчмын 331099 га газар нутгийг  тус тус орон нутгийн хамгаалалтад авлаа.
  
Дөхөмийн говь
1.    Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтанд хар сүүлт, аргаль хонь бүртгэгдсэн байдаг.
Дөхөмийн говьд 1970 аад оны сүүл үед хар сүүлт зээр 5-10 толгойгоор үзэгдэж эхэлсэн. Үүнээс хойш энэ газартаа суурьшин нутагшиж 2009 оны нөөцийн үнэлгээгээр 800 гаруй болтлоо өсч үржсэн. Дөхөмийн говийн баруун зах Зуухын айрагт 2003 онд 4 аргаль хонь ирж нутагшиж байсан бол 2010 оны 8-р сарын байдлаар 18 толгой, Нүдэнгийн ууланд 10 толгой болж нэмэгдэж, эдний 6 нь энэ жилийн төл хурга байсан.
2.    Баяндэлгэр, Онгон сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
Зуухын айраг /Дөхөмийн говь/

Нүдэнгийн уул /Дөхөмийн говь/
 Өөшийн говь
1.    Өөшийн говь нь 4 сумын зааг нутаг бөгөөд 1970 аад оны сүүлээс хар сүүлт зээр цөөн тоогоор тогтмол нутаглаж түүнээс хойш тасралтгүй өсөж үржсээр одоо 200 гаруй болсон байна.
Сүүлийн 20 жилд аргаль хонь, хар сүүлт зээрийн  бэлчээр, ус, хүний үйл ажиллагаанаас болж үндсэн нутгаас дайжин Сүхбаатар аймгийн нутагт шилжин байрших болсныг судлан үзэж Өөшийн говь, Дөхөмийн говь орчмын газар нутгийг аймгийн хамгаалалтанд авах шаардлагатай байгаа юм.
Манай аймагт аргаль хонь 90 гаруй, хар сүүлт зээр 1000 гаруй нутагшин байршиж байгаа нь улсын хэмжээний тухайн амьтадын өргөн тархацтай бүс нутагт хамрагдаж байна.
2.    Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ, Уулбаян сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
Өөшийн говь
Өөшийн говь
Баяншарга уул
1.    Асгат сумын ИТХТ-ийн  2006 оны 01-р сарын 03-ны өдрийн 07 тоот тогтоолоор Баяншарга уулыг сумын тусгай хамгаалалтанд авсан боловч энэ авсан тогтоолоо Ашигт малтмалын газар явуулж бүртгэл хийлгээгүй.
2.    Төрийн болон төрийн бус байгууллагууд  Баяншарга уулыг тусгай хамгаалалтанд авах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан.
3.    Баяншарга ууланд 100 гаруй төрлийн ашигт болон эмийн  ургамал ургадаг.Эдгээрээс дурдвал  “Голгэсэрийн овог” “Тагийн голтгэсэр” ургамал /Ханиад, хижиг халуун өвчин, хорын өвчин, гүвдрүү, шөрмөс  хөших өвчинд хэрэглэдэг./ “Сонгинын овог” “Мангир сонгино” ургамал / нойрыг ихэсгэнэ, хоолонд дурлуулах, илчийг үүсгэх, үл шингэснийг арилгах, хоол тээглэж горойсныг арилгах, толгойн хийд тустай./ “Хонхон цэцэг овог”/ “Хонхлой цэцэг буюу лүдүдорж” Сэрүүн, шингэн, үйлдэл нь суудлын өвчин, бам, шөрмөс хөших зэргийг ангаана. “Туйпланцар” /Халуун дарах, ханиахыг зогсоох, шинэ мах түрүүлж шарх эдгэрүүлэх чадалтай/. Чихэр өвс /Ханиахыг зогсоох, халууныг арилгах, уушгинд халуун бүрхэж шар цэрээр ханиалгах, цээж тэлэх, амьсгал давхцах, уушгины халуун хаталгааг ангаадаг/ зэрэг  болно.
4.    Асгат, Халзан, Баруун-Урт сумдын отрын бэлчээрийн нөөц газар.
5.    Баяншарга уулыг эртнээс  ард иргэд тахин шүтдэг бөгөөд аймгийн ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 07-ний өдрийн 43 тоот тогтоолоор орон нутгийн  тахилгат уул болгосон.

Monday, September 20, 2010

Шилийн богд жуулчны бааз

Компаний нэр: “Хөх Уул Анд” ХХК

Баазын  нэр: Шилийн богд жуулчны бааз
Байршил: Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас 45 км, Шилийн богд уулаас баруун хойш 8 км, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 170 км-т байрлана.
Хүчин чадал: Нийт 30 хүн хүлээж авах хүчин чадалтай, 7 гэртэй.
Нэмэлт үйлчилгээ:
           - Морь унах
           - Малчин айлд зочлох
Сүхбаатар аймаг
Дарьганга сум
Шилийн богд” жуулчны бааз
Утас: 91033140

Wednesday, July 28, 2010

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нэг. Шалгалтын зорилго, хугацаа:
    “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийх байнгын удирдамж, МХЕГ-ын даргын “Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах тухай” 2010 оны 1/988 тоот албан бичгийг хэрэгүүлэх зорилгоор  хэрэгжилтийг Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, түүх соёлын дурсгалт зүйлийн хайгуул /археологийн/ судалгаа хийж байгаа байдалд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, биелэлтийг хангуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөд  хяналт шалгалтын зорилго оршлоо. Хяналт шалгалтын ажлыг 2010 оны 1-р улиралаас 3-р улиралын хооронд хийж гүйцэтгэлээ.
        Хоёр. Шалгалтын бүрэлдэхүүн, албан тушаал, овог нэрс:
   Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёл шинжлэх ухааны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Долгорсүрэн, Байгаль орчин, газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Хүрэлбаатар нар аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэсийн холбогдох мэргэжилтэн, Боловсрол соёлын газрын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд, аймгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч, Угсаатны зүйн музейн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, “Талын долгион” телевизийн  захирал С.Батсайхан нартай хамтран, сумдын соёлын төвийн эрхлэгч, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг  оролцуулан хийж гүйцэтгэлээ.
Гурав. Шалгалтын зохион байгуулалт, хамрагдсан обьект:
Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахдаа аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэсийн холбогдох мэргэжилтэнтэй хамтран сүм хийдийн туурь, булш хиргисүүрийг хууль бусаар малтах ажлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх тухай  2010 оны аймгийн Засаг даргаар 140, 259 дүгээр захирамжуудыг батлуулан  2010 оны 04, 06 дугаар саруудад бүх сумдын засаг дарга нарт хүргүүллээ. Үүнд:
 Сумын хэмжээнд байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн  хадгалалт, хамгаалалтанд анхаарч орон нутгийн иргэдтэй хуулинд заасны дагуу гэрээ байгуулах, харьяа нутаг дэвсгэртээ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан газруудад түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байдал,  бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих зэргийг тусгасан болно.  
Шалгалтын ажлыг зохион байгуулахдаа аймгийн Засаг даргын 2010 оны 259 дүгээр захирамжаар хяналт шалгалтанд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэн, аймгийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран 2010 оны 06, 07 дугаар саруудад Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдын засаг даргын тамгын газар, соёлын төв, тухайн сумдын нутаг дэвсгэрт байгаа нэр бүхий 50 газарт байрлалтай  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс болох хүн чулуун хөрөг 42, булш хиргисүүр 100, бичигт хад 2, сүм хийдийн туурь, балгас 8, чулуун зэвсгийн дурсгалт газар 1, бичигт хад 2, хадны сүг зураг 1 нийт 158 орчим нэгж түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамрууллаа. 
Сүхбаатар сум Хундар уулын булш
Дөрөв. Шалгалтаар илэрсэн ололт, дэвшилттэй тал:
    Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын зүгээс анхаарч хяналт шалгалтанд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн нь хяналт шалгалтын ажилд бүх сумыг хамруулах, сумдад байгаа түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг газар дээр нь очиж бүртгэл мэдээллийн санд бүртгэх, телевизийн бичлэгээр баримтжуулах, газар зүйн байршлыг тогтоох, шинээр дурсгал нээн илрүүлэх,  дурсгалт зүйлсийн хадгалалт хамгаалалтын байдлыг газар дээр нь үзэж шалгах, сумдын холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд ихээхэн  дэмжлэг болсныг тэмдэглэж байна.
Хяналт шалгалтын явцад БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвөөс Дарьганга сумын Хөргийн хөндийн хөргүүд, Ламтын хөргүүд, Алтан овооны хөргүүд, Онгон сумын Таван толгойн хүн чулуун хөргүүдийн дэргэд  танилцуулга самбар хийсэн, мөн Дарьганга сумын Ламтын хөргийн салсан хэсгийг нааж бэхжүүлэх ажлыг хийсэн байлаа.
Шалгалтаар Онгон суманд Хүрлийн үеийн 3ш тогоо олдсон, Асгат сумын Урд таван чулуу, Гурван хадтай, Хамрын худаг,  Уулбаян сумын Дунд сайн, Түмэнцогт сумын Баянцагаан уулын энгэрийн бүлэг булшнууд зэрэг газруудад байгаа нийт 50 гаруй булш, хиргисүүрүүдийг шинээр илрүүлж аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэж авлаа.  Шалгалтаар Эрдэнэцагаан, Наран, Түмэнцогт сумууд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалтанд анхаарч орон иргэдтэй хуулинд заасны дагуу гэрээ байгуулах, үл хөдлөх дурсгалуудыг бүртгэх, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж явуулсан, Сүхбаатар сум орон нутаг судлах танхимыг тогтмол ажиллуулж түүх соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа зэрэг хяналт шалгалтын явцад илэрсэн ололттой талууд байгааг дурьдаж байна.
Тав. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал:
Хяналт шалгалтаар Сүхбаатар, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумд “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17.10 дахь заалтын дагуу харьяа нутаг дэвсгэртээ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргасан газруудад зөвшөөрөл өгөхдөө түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан эсэхийг хянаж үзээгүй, Сүхбаатар, Асгат, Дарьганга, Онгон, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан сумдад “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17.15 дахь заалтын дагуу түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг иргэн, хуулийн этгээдээр хариуцуулна гэсэн заалтын хэрэгжилт хангалтгүй, сумд орон нутаг судлах танхимыг тогтмол ажиллуулж түүх соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулаагүй, Онгон сумын Таван толгой, Шивээт, Эрдэнэцагаан сумын Зэгстэй, Хонгорын овоо, Асгат сумын Цагаан суварга, Дарьганга сумын Хөргийн хөндийн хүн чулуунууд гэмтсэн. Түмэнцогт сумын Баянцагаан уулын энгэрийн 1 булш, Эрдэнэцагаан сумын Хаалгатын хүн чулууны 1 булш, Баяндэлгэр сумын Байшинтын хийдийн туурь, Мөнххаан сумын Улаан шандын босоо чулууг цүүцээр эмтэлж доод хэсгээс нь авч явсан, Мөнххаан уулын булшинд хууль бус малтлага хийсэн ул мөр илэрсэн хэзээ ямар хүмүүс ухсан талаар мэдээлэл байхгүй, түүх соёлын л хөдлөх зүйлсийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, үл хөдлөх дурсгалууд эвдрэл, гэмтлийн талаар бүртгэлд тусгаагүй. Мөн Онгон сумаас олдсон 3 ширхэг хүрлийн үеийн тогоог сумын удирдлагууд хадгалалтын шаардлага хангахгүй байранд хадгалж, олдворын зэрэглэл, үнэлгээг тогтоолгох арга хэмжээг авах талаар тодорхой арга хэмжээ аваагүй, олдворын зэрэглэл, үнэлгээг тогтоолгох талаар өгсөн үүргийг тухайн нутаг дэвсгэрээс олдсон түүхийн дурсгалт зүйлс эргэж ирдэггүй, алга болдог гэх шалтгаанаар биелүүлээгүй.  Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах үүргийг иргэдэд хариуцуулахдаа гэрээ хийдэггүй, хийсэн гэрээгээ дүгнэдэггүй, дурсгалуудыг хамгаалах талаар гэрээ хийхдээ гол төлөв орон нутгийн малчдыг сонгон авдаг бөгөөд малчид цаг уурын нөхцөл байдал, улиралын шинж чанараас хамааран отор нүүдэл хийж өөр газар нутагт суурьших шаардлагатай болдгоос байнга хяналт тавьж хамгаалж чадахгүй болох зэрэг зөрчил илэрлээ.
Зургаа. Авсан арга хэмжээ:
 Хяналт шалгалтаар Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрт нийт 3200 гаруй километр зам туулан сумдын засаг даргын тамгын газар, соёлын төвийн холбогдох мэргэжилтнүүд, нутгийн малчин нийт 125 иргэн, албан тушаалтан хамрагдлаа. Шалгалтанд хамрагдсан иргэд, албан тушаалтнуудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрэн хэмжээгээр хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, тухайн сумдын нутаг дэвсгэрт байгаа нэр бүхий 50 газарт байрлалтай  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлс болох хүн чулуун хөрөг 42, булш хиргисүүр 100, бичигт хад 2, сүм хийдийн туурь, балгас 8, чулуун зэвсгийн дурсгалт газар 1, бичигт хад 2, хадны сүг зураг 1 нийт 158 орчим түүх соёлын үл хөдлөх дурсгалыг газар дээр нь очиж хадгалалт хамгаалалтыг үзэж аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэж, газар зүйн байршлыг шинээр тогтоон, 200 фото зураг, 370 гаруй минутын телевизийн бичлэгээр баримтжуулан, сумдын засаг даргын тамгын газруудад хяналт шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Мөн шалгалтын ажлын явцад хийгдсэн түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн талаар 370 гаруй минутын телевизийн дүрс бичлэгийг нэгтгэн  Түмэнцогтын орон нутгийн, Баруун-Урт сумын “Талын долгион”, “BBS” телевизүүдээр дамжуулж орон нутгийн иргэдэд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг сурталчлах ажлыг зохион байгуулж,үл хөдлөх дурсгалуудын дүрс бичлэгийг аймгийн бүртгэл санд хадгалуулан, сум тус бүрд хүлээлгэн өглөө.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар давхардсан тоогоор 45 заалт бүхий 12 албан шаардлагыг сумдын засаг дарга нарт өгч албан шаардлагын биелэлт 82.2 хувьтай байна.
Хяналт шалгалтын ажлын нэгдсэн дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2010 оны 4 улиралд багтаан хэлэлцүүлэхээр боллоо. / Малын гоц халдварт шүлхий өвчин тус аймагт гарсантай холбогдуулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шйидвэрлүүлэх асуудлууд хойшлогдож байна./
Долоо . Дүгнэлт:
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын судалгаа шинжилгээний ач холбогдол өсч байгаатай холбоотойгоор түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг бүртгэх, хадгалах, хамгаалах асуудал нэн тэргүүний зорилт болон тавигдаж байна.
 Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг дарга “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулинд заагдсан үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийхэд анхаарч ажилласан нь хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх, үр дүнтэй болгох нөхцөл боллоо. Хяналт явцад хийгдсэн ажил, авсан арга хэмжээний үр дүнд:
           1. Шалгалтаар Онгон суманд олдсон 3ш тогоо, Асгат сумын Урд таван чулуу, Гурван хадтай, Хамрын худаг, Уулбаян сумын Дунд сайн, Түмэнцогт сумын Баянцагаан уулын энгэрийн бүлэг булшнууд зэрэг газруудад байгаа нийт 50 гаруй булш, хиргисүүрүүдийг шинээр илрүүлж аймаг, сумын бүртгэл мэдээллийн санд бүртгэж авлаа. Мөн  Эрдэнэцагаан, Онгон, Наран, Баяндэлгэр, Дарьганга сумд түүх соёлын биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах танхимыг байгуулах арга хэмжээг авч, танхимыг тохижуулан   орон нутгийн иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.
             2.Аймаг, сумын бүртгэл мэдээллийн санд түүх соёлын биет дурсгалт зүйлсийг бүртгэх ажил бүрэн хэмжээгээр хийгдэж, бүртгэл мэдээллийн сангийн үйл ажиллагаа сайжирлаа.
     3. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-р зүйлийн 17.15 дахь заалтын дагуу  түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд хариуцуулж хадгалалт, хамаалалтыг сайжруулах ажлыг  бүх сумдын хэмжээнд хийгдэж нийт 125 нэгж дурсгалт зүйлсийг хариуцуулах гэрээг 85 хувь хүнтэй хийсэн байна.
    4. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-р зүйлийн 17.10 дахь заалтын дагуу Эрдэнэцагаан, Түмэнцогт, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутагт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа “Баян эрч” ХХК, “Андын илч” ХХК,  “Монгол жуанли” ХХК, “Гарризон Азия” ХХК, “ЭБНЭ” ХХК, “Эрвэн хүдэр” ХХК, “Резервойр Монголиа ”ХХК –уудад түүх, археологийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар нөхөн гаргуулах арга хэмжээг авах асуудлыг сумдын Засаг дарга нарт өгсний үр дүнд дээрхи газрууд Шинжлэх ухааны акедеми болон холбогдох газруудад дүгнэлт гаргуулах хүсэлтээ тавьсан байна.
        Найм. Цаашид авах арга хэмжээний тухай санал :   
1.Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, холбогдох мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулан,мэдлэг чадварыг нь дээшлүүлэх арга хэмжээг авах.
2. “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 17-р зүйлийн 17.15 дахь заалтад хөдөө орон нутагт хэрэгжих боломж, хязгаарлагдмал байгаа учир хадгалалт, хамгаалалтыг хариуцуулах хүмүүсийг урамшуулах, цалинжуултай болгох ажлыг зохион байгуулах.
3. Түүх соёлын дурсгалт зүйлсийн хадгалалт, бүрэн бүтэн байдлыг хангах  үүднээс  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, Байгаль орчны яамны харьяа Байгалийн цогцолборт газын хамгаалалтын захиргаа, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллах.
4. Хуулийн дагуу тусгайлан эрх олгосон гэрээт, орон тооны бус соёлын хяналтын улсын байцаагч нар орон нутагт ажиллаж хууль зөрчих асуудал гаргаж байгаа учир цаашид эрх олгохгүй байх. / Ж нь Онгон суманд соёлын хяналтын улсын байцаагч гэх хүн Яамны зөьшөөрөлгүйгээр ажиллаж байна гэх зэрэг мэдээлэл 8 сард ирсэн зэрэг/
Мэдээ ирүүлсэн
БОГХГЗЗХ-ЫН УЛСЫН БАЙЦААГЧ                         Б.ХҮРЭЛБААТАР

Tuesday, May 18, 2010

Бүх нийтээрээ мод тарьлаа

           Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010.04.14-ны 63 тоот захирамжаар жил бүрийн 5. 10 дугаар сарын 2 дахь 7 хоногт  "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан  5-р сарын 14-нд  албан байгууллага, багийн иргэдийн оролцуулсан “Мод яаж тарьж ургуулах” талаарх сургалтыг  Ойн ахмад инженер  Баатарсүрэнгээр хичээл заалгаж сургалт зохион байгуулсан. Сургалтанд  20 гаруй байгууллага, 7 багийн  нийт  70 хүн оролцсон.

          5 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төв Баруун-Урт суманд 10 гаруй байгууллагын 150 гаруй иргэн оролцож голт бор, сарнайн бут, гүйлс, хайлаас, улиас зэрэг 4-5 төрлийн гоёл чимэглэлийн 3500 ширхэг  мод  бутыг “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ, Баруун-Урт сумын ЗДТГ, МХГ, Тэмүүлэл цогцолбор сургууль,   1-р 10 жилийн сургууль, Хүүхдийн төлөө хэлтэс, Статистик, ГХБХБГазар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн талбайд  тарьж суулгалаа. 

Monday, May 17, 2010

Маршрут 5

Баруун-Урт - Шилийн богд - Дарьганга сум - Баруун-Урт          489км
Баруун-Урт –45км- Асгат сум –10км- Сүхбаатар аймгийн төв цэг –120км- Бичигтийн шахаа –2км- Хөргийн хөндий –5км- Шилийн богд жуулчны бааз –25км- Талын агуй –14км- Шилийн богд –50км- Торой бандийн хөшөө –8км- Ганга нуур –20км- Дарьганга сум –70- Хүрээ бүрд жуулчны бааз -120км- Баруун-Урт.

Saturday, May 15, 2010

"Төрөлх нутгаа ногооруулъя" үзэсгэлэн худалдаа боллоо

           Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар нь 2010 онд "Монголоо ногооруулъя" аян зарласан. Манай БОАЖГазраас 5-10 дугаар сарын хугацаанд  "Төрөлх нутгаа ногооруулъя" аян зарлаж  байгаатай холбогдуулан 5-р сарын  09-нд уг аяны нээлтийг хийж, "Мод суулгац, тасалгааны цэцэг, бордоо болон усалгаа, арчилгааны техник хэрэгслээр үзэсгэлэн худалдааг хийж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад  мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаа.
           Аяны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг, Баруун-Урт сумын Засаг дарга М.Төмөрчулуун, “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ-ын дарга Алтансүх нар оролцлоо. Нээлтийн үеэр бүх сумдын төлөөлөгчдөд аяны туг болон “Ногоон дэвтэр”-ийг гардууллаа.
            Үзэсгэлэн худалдаанд Баруун-Урт, Түмэнцогт сум, 1-р 10-н жил, Тэмүүлэл цогцолбор сургууль болон аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцсон бөгөөд шилдэг 4 оролцогч шалгаруулснаас Түмэнцогт сумын “Мяндарт” ХХК, Баруун-Урт сумын иргэн Г.Уранчимэг, Э.Алтанчимэг, Баруун-Урт сумын “Зуун наст” цэцэгчний клуб тус тус шалгарсан. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь анх удаа зохиогдож байгаа бөгөөд уг үзэсгэлэнд оролцогчид сэтгэл их өндөр байсан.

Saturday, May 1, 2010

БОАЖГазар Зочид буудал, жуулчны баазын удирдлага, менежер, ажилтнуудад мэргэжлийн чиглэл олгох сертификатат сургалтыг зохион байгууллаа

Зочид буудал, жуулчны баазын удирдлага, менежер, ажилтнуудад мэргэжлийн чиглэл олгох зорилгоор Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Мерси кор”-ын сүхбаатар аймаг дахь төлөөлөгчийн газар, Монголын зочлох үйлчилгээний холбоо ТББ хамтран “Зочид буудал, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдэд  мэргэжлийн чиглэл олгох сертификатат сургалт”- ыг 2010 оны 4-р сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дуусгалаа.   

Сургалтанд:
    Талын агуй жуулчны бааз
    Хүрээ бүрд жуулчны бааз
    Шилийн богд жуулчны бааз
    Тансаг зочид буудал
    Соло зочид буудал
    Их уул зочид буудал
    Ганга зочид буудал
    Оргих зочид буудал
    Баруун-Урт зочид буудал
    Эрдэнэзаан дэн буудал
    Хоймор дэн буудал
    Одкон ХХК
    Хувиараа аж ахуй эрхлэдэг хүмүүс тус тус оролцсон.

Friday, April 23, 2010

Маршрут 4

Дорнод-Сүхбаатар-Хэнтий  /908 км/
1 дэх өдөр     100
Хаалгатын хүн чулуу -25км- Егүзэр хутагтын төрсөн газар -45км- Лхачинвандад уул -30км- Wood house жуулчны бааз /хоноглох/
2 дах өдөр       177
Wood house жуулчны бааз –40км- Эрдэнэцагаан сум –37км- Жаргалантын ширээ -40км- Зотол хан уул -60км- Талын агуй жуулчны бааз
3 дах өдөр       116
Талын агуй жуулчны бааз - 14км- Шилийн богд уул -39км- Бичигтийн шахаа -2км- Хөргийн хөндий -3км- Шилийн богд жуулчны бааз -30км- Торой бандийн хөшөө -8км- Ганга нуур -20км- Дарьганга сум /Хаан хатан хөрөг/ New Dariganga амралтын газар
4 дэх өдөр        159
New Dariganga амралтын газар-30км- Наран сум- 27км- Сөдөтийн цагаан чулууны бичээс -52км- Шивээт хүн чулуу -30км- Будрын чулуу -20км- Тавантолгойн хүн чулуу
5 дах өдөр         100
Тавантолгойн хүн чулуу -60км- Онгон сум -40км- Хүрээ бүрд жуулчны бааз
6 дах өдөр         153
Хүрээ бүрд жуулчны бааз-15км- Онгон таван булаг -45км- Замын нуурын хадны бичээс -30км- Хатавчийн хавцал -63км- Баруун-Урт хот
7 дах өдөр         103
Баруун-Урт хот-83км- Устай бургастай эртний хүний оромж -20км- Мөнххаан сум –Хэнтий аймаг.

Sunday, March 28, 2010

БОАЖГазар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан бооцоот гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

БОАЖГ нь Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЦайртМинерал ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж харилцагч байгууллагуудын дунд бооцоот гар бөмбөгийн тэмцээнийг 3-р сарын 20 нд ЦайртМинерал ХХК дээр амжилттай зохион байгуулж дуусгасан. Тэмцээнд БОАЖГ, Ус цаг уур орчны шинжилгээний алба, ХХААЖДҮГ, Стандарчлал хэмжилзүйн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, ЦайртМинерал ХХК, Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын багууд өрсөлдөж  1-р байранд ЦайртМинерал ХХК, 2-р байранд ХХААЖДҮГ тус тус шалгарч, шилдэг тамирчинаар ЦайртМинерал ХХК-ийн тамирчин Мөнхнасан, ХХААЖДҮГ-ын тамирчин Алтаннавч нар шалгарсан.
1-р байранд ЦайртМинерал ХХК
2-р байранд ХХААЖДҮГ

Sunday, March 14, 2010

Маршрут 3

Баруун-Урт – Халзан сум – Дарьганга сум – Эрдэнэцагаан сум – Бичигт боомт – Сүхбаатар сум – Баруун-Урт                /1182 км/
Нэг дэх өдөр    135
Баруун-Урт- 63- Хатавчийн хавцал- 32- Замын нуур- 40- Хүрээ бүрд жуулчны бааз
Хоёр дах өдөр    285
Хүрээ бүрд жуулчны бааз- 25- Цагаан худаг хүн чулуу-15- Онгон сум -60- Таван толгойн хүн чулуу-40- Будрын чулуу -35- Хулгайчийн шанд- 30- Шивээтийн хүн чулуу -80-Сөдөтийн цагаан чулуу
Гурав дах өдөр    88
Сөдөтийн цагаан чулуу- 28- Наран сум -30- Хүнт ухаа хүн чулуу -30- Дарьганга сум
Дөрөв дөх өдөр    119
Дарьганга сум -20- Ганга нуур -8- Гангын цагаан овоо -45- Хөргийн хөндийн хүн чулуу-2 Бичигтийн шахаа-30- Талын агуй-14- Шилийн богд уул
Тав дах өдөр    159
Шилийн богд уул-74- Зотол хаан уул-30- Зүрхийн гол -25- Эрдэнэцагаан сум -30- Wood house жуулчны бааз
Зургаа дах өдөр    85
Wood house жуулчны бааз -25- Лхачинвандад уул -28- Сэрхийн далан хүн чулуу -32- Егүзэр хутагтын төрсөн газар
Долоо дөх өдөр    160
Егүзэр хутагтын төрсөн газар -40- Эрдэнэцагаан сум -30- Жаргалантын ширээ -90- Дугнагарын хүн чулуу
Найм дах өдөр    103
Дугнагарын хүн чулуу -92- Дархан хаан уул -8- Сүхбаатар сум -3- Хайлааст
Ес дөх өдөр    48
Хайлааст -48- Баруун-Урт

Wednesday, March 3, 2010

Маршрут 2

Бичигт боомт – Дарьганга сум – Халзан сум – Баруун-Урт – Асгат сум – Эрдэнэцагаан сум – Бичигт боомт   /884 км/
Нэг дэх өдөр    205 км
Бичигт боомт –15- Лхачинвандад уул –30- Wood house жуулчны бааз –30- Эрдэнэцагаан сум –70- Зотол хан уул  –60- Талын агуй /хоноглох/  
Хоёр дах өдөр     138 км
Талын агуй –15- Шилийн богд уул -45- Бичигтийн шахаа -2- Хөргийн хөндий -3- Шилийн богд жуулчны бааз -45- Торой бандийн хөшөө -8- Ганга нуур /оргихын булаг/ -20- Нью Дарьганга амралтын газар /хоноглох/   
Гурав дах өдөр     80 км
Дарьганга сум -80- Хүрээ бүрд жуулчны бааз /Хоноглох/
Дөрөв дэх өдөр    123 км
Хүрээ бүрд жуулчны бааз -60- Халзан сум -63- Баруун-Урт /Хоноглох/
Тав дах өдөр            293 км
Баруун-Урт хот –43- Асгат сум -100- Дугнагарын хүн чулуу-90- Жаргалантын ширээ -30- Эрдэнэцагаан сум -30- Wood house жуулчны бааз
Зургаа дах өдөр      45 км   
Wood house жуулчны бааз -45- Бичигт боомт

Thursday, February 25, 2010

Маршрут 1

Бичигт боомт – Дарьганга сум – Эрдэнэцагаан сум – Бичигт боомт  /558 км/
Нэг дэх  өдөр    205км
Бичигт боомт –15-  Лхачинвандад уул -30- Wood house жуулчны бааз–30 - Эрдэнэцагаан сум –70- Зотол хан уул–60- Талын агуй /хоноглох
Хоёр дах өдөр       80 км
Талын агуй-30-Бичигтийн шахаа -2- Хөргийн хөндий -3- Шилийн богд жуулчны бааз -45- Нью Дарьганга амралтын газар /хоноглох /
Гурав дах өдөр     228км
Дарьганга сум -20- Ганга нуур -8- Торой бандийн хөшөө -50- Шилийн богд уул -120- Эрдэнэцагаан сум -30- Wood house жуулчны бааз /Хоноглох/
Дөрөв дэх өдөр     45км
Wood house жуулчны бааз -45- Бичигт боомт

Monday, February 1, 2010

Компаний нэр: “Жи Эм Си Ти” ХХК

Баазын нэр: “Wood house”  жуулчны бааз                                    
Байршил: Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумаас зүүн урагш 30 км-т, Бичигт боомтоос 40 км, Улаанбаатар хотоос 810 км, Сүхбаатар аймгийн  төв Баруун-Уртаас 250 км-т байрлана.
Хүчин чадал: Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай, 3 давхар зочид буудын байшин, 10  монгол гэртэй.
Явуулах үйл ажиллагаа:
           Зуны аялал                                                 Өвлийн аялал
 - Олон улсын авто аялал                        - Бартаат аялал
 - Хээрийн аялал,                                       - Байгалийн үзэсгэлэнт газар зураг авах
 - Морин аялал,         
 - Хээрийн авто замын уралдаан

Tuesday, January 5, 2010

Хүрээ бүрд жуулчны бааз

Компаний нэр: “Нүүдэлчин хүрээ бүрд” ХХК
Баазын нэр: Хүрээ бүрд жуулчны бааз
Байршил: Сүхбаатар аймаг Дарьганга сумын Алтан овооноос 75км, Онгон сумаас 40км, Улаанбаатар хотоос 630км, Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртаас 120км, Халзан сумаас 60км-т байрлана.
Хүчин чадал: Нэг ээлжиндээ 30-35 хүн хүлээн авах хүчин чадалтай. 4гэр, 1 байшин, гэр зоогийн газар, төвийн эрчим хүчинд холбогдсон, бүх төрлийн мэдээ мэдээлэл зурагт радио, утсан холбоо, харилцаа авах сүлжээтэй, халуун ус, 8 нэрийн дэлгүүртэй.
Нэмэлт үйлчилгээ:
-    Малчин айлд зочлох
-    Гүүний саам, айраг, цагаан идээ
-    Сагс, волейбол, ширээний теннис, биллярд, хөл бөмбөг,
-    Элсэн шарлага
Сүхбаатар аймаг
Онгон сум
“Хүрээ бүрд” жуулчны бааз
Утас: 95851129, 91682515, 96737458