Friday, December 6, 2013

Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Улиастай балгасад ажлын айчлал хийлээ

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, ИТХТ-ийн 64 тогтоол, Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цаашид орон нутагт хил орчмын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж, иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, Эрдэнэцагаан суманд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын отог байгуулах, ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Соёл, спорт, радио телевиз, аялал жуулчлалын товчоотой хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэх зорилгоор Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Жаахан шарга театр, Номын сан, Угсаатны зүйн музей, Эрдэнэцагаан, Дарьганга, Мөнххаан сумын Соёлын төвийн эрхлэгч, Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймаг, Улиастай балгасад ажлын айчлал хийж, Шилийн гол аймгийн музей, театр, Улиастай балгасын музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.
Ажлын айлчлалын үеэр Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, ӨМӨЗО-ны Улиастай балгасын Соёл, Биеийн тамир, радио телевиз, аялал жуулчлалын товчоотой хамтын ажиллагааны хэлэлцээрийг хийлээ. Хэлэлцээрт Сүхбаатар аймгаас ССАЖГ-ын дарга Б.Буянзаяа, мэргэжилтэн Б.Золхүү, П.Ариунболд, Ж.Идэрмөнх, нябо Б.Наранцацралт, аж ахуй Гүрбадам, ХЖТ-ын дарга Шинэхүү, НС-ийн дарга М.Энэбиш, Угсаатны зүйн музейн нябо Гэрэлтуяа, Аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн А.Лхагва-Очир, Нармандах, Мөнхчимэг, Эрдэнэцагаан сумын соёлын төвийн дарга Ариунтунгалаг, Мөнххаан сумын Соёлын төвийн дарга Сарангоо, Дарьганга сумын Соёлын төвийн дарга Үржинлхам оролцсон бол ӨМӨЗО-ны талаас Хошуун дарга Батмөнх, намын дарга Мөнхбаатар, товчооны дарга Сарансүх, орлогч дарга Цэцэнбаатар, улаан мөчрийн дарга Өнөрцэцэг, залуучуудын нийгэмлэгийн төлөөлөл оролцсон үр дүнтэй хэлэлцээр болсон. Хэлэлцээрээр соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны санамжийг бичгийг уйгаржин монгол бичгээр үйлдсэн нь уйгаржин монгол бичгээр үйлдсэн анхны санамж бичиг болсон юм.

Monday, September 16, 2013

Танин мэдэхүйн эко аялал

 Байгаль хамгаалах сан, Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “Танин мэдэхүйн эко аялал, сургалт”-ыг 2013 оны 09-р сарын 13- аас 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Эко аялалд Баруун-Урт сумын төвийн 1, 2, 3 дугаар бүрэн дунд сургууль, Сүхбаатар сум, Асгат сум, Халзан сум, Уулбаян сумдын 9-р ангийн сурагчид болон нийгмийн ажилтнууд нийт 67 хүн аялалд оролцсон.
Танин мэдэхүйн эко аялал байгалийн болон түүхийн дурсгалт газрууд болох Бичигтийн шахаа, Хөргийн хөндийн хүн чулуу, Талын агуй, Шилийн богд, Торой банди, Ганга нуур, Оргихын булаг, Алтан овоо зэрэг газруудыг үзэж сонирхон Бичигтийн шахаа, Шилийн богд, Торой бандийн хөшөөнд их цэвэрлэгээ хийхэд Шилийн богд уулаас нэг
том мяти машин хог гарсан. Уг хогийг Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран зөөж шатаасан.
Аялалд оролцож байгаа хүүхдүүдийг хөгжөөх зорилгоор АХА, хөгжөөнт буухиа, олс таталт, дартс, уулын орой булаацалдах зэрэг хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгууллаа. Аялалын төгсгөлд Нью дарьганга амралтын газрын клубэд хүүхдүүдэд зориулан эко аялал жуулчлал, цаг ашиглалт, шинэ зууны иргэн түүний шалгуур, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил зэрэг сэдвээр илтгэл тавьсан.
Танин мэдэхүйн эко аялалыг зохион байгуулахад хөрөнгө санхүү болоод эд материалын дэмжлэг үзүүлсэн Байгаль хамгаалах сан, УИХ гишүүн М.Зоригт, Аймгийн ЗДТГ, Жаахан шарга театр, Сүхбаатар кино театр, Угсаатны зүйн музей, Талын агуй жуулчны бааз, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нью дарьганга амралтын газар, Z фильм студи, ерөнхий боловсролын сургуулиуддаа гүн талархал илэрхийлье. 

Friday, May 17, 2013

 НОГООН СУВАРГА.
Дарьганга сумын өндөр настан иргэн Д.Дугарсүрэн гуай өөрөө санаачлан Дарьганга нутгийн онгон шүтээн Алтан Дарь овоог тойрдог явган хүний зам дагуу 108 хайлаас мод тарьж ургуулахаар санаачлан ажил хэрэг болгон ажиллаж байна. Энэ ажлаа “Ногоон суварга” гэж хүндлэн өргөмжлөн нэрлэсэн. Мөн тэрээр тэнгэрийн Долоон бурхан одыг Алтан овооныхоо хормойд дүрслэн мод тарьж байрлуулах зэрэг ажлыг санаачлан хийж байна. Эдгээр ажлаа сум орон нутгийнхаа удирдлага, ард иргэдэд таниулан ойлгуулж улмаар тэдний итгэлийг олж, дэмжлэг авч чадсан юм. Тухайлбал Дугарсүрэн гуайн багын найз ахмад хуульч, хурандаа С.Цэдэндамба өөрийн биеэр “Ногоон суварга” бүтээх ажилд оролцож мөн Алтан овооны бэлд 100 хайлаас тарьж, түүнийгээ “Манан төгөл “ гэж нэрлэсэн. Мөн Халзан сумын иргэн өндөр настан Н.Саарал “Ногоон суварга” –ыг арчлан хамгаалах, услахад зориулан 200.0 мянган төгрөг өгч, буян үйлдэж тусалсан байна.
“Ногоон суварга” –ын 108, Долоон бурханы 7 хайлаасыг Д.Дугарсүрэн гуайд “Баруун –Урт хотод болсон тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”- наас 1983 онд Сүхбаатар аймгийн Баруун – Урт хотын 10 жилийн дунд сургууль төгсөгчдөөс авч өгч хандивласан явдал нь бусад төгсөгчдийгөө уриалсан арга хэмжээ боллоо.
“Ногоон суварга” бүтээх ажилд сум орон нутгийн хүмүүс идэвхитэй оролцож зөвхөн эхний өдөрт 68 суварга модыг тарьж ургуулсан.
Ер нь иргэн Д.Дугарсүрэн 2000 оноос сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Алтан Дарь Овоог төрийн тахилгатай болгох асуудлыг санаачлан, зохих газруудад санал судалгааг хүргүүлж байснаар 2004 онд Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Алтан Дарь овоог төрийн тахилгатай уул болгосон. Мөн тэрээр 2006 оноос “Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа”- ны дарга байхдаа Алтан овоо, Дуут нуурыг тойруулан хашаа хамгаалалт хийснээр өнөөдөр тухайн орчмын газар нутгийг цөлжилтөөс хамгаалж, сэргээх, улмаар унаган төрхөнд нь оруулахад бодит ажил болж үр дүнгээ өгсөн. Одоо Д.Дугарсүрэн нь Алтан овооны хормой бэлд тус аймагт цөөрөөд байгаа тарвагыг сэргээн нутагшуулж байна. Энэ нь овоо ууландаа шүтлэгтэй, байгальдаа элэгтэй, сансанаа бүтээж, хэрэгжүүлдэг хүн болохыг харуулж байгаа явдал юм.
Иймд та бүхэн Д.Дугарсүрэн гуайн санаачилсан Алтан овооны “Ногоон суварга бүтээх” ажлыг дэмжиж, усалгаа арчилгааны зардалд хандив өргөж, мод тарьж буян үйлдэж хамтран ажиллахыг хүсье.

Tuesday, April 2, 2013

Тусгай сонирхолын аялалын маршрут

Хүн чулуу сонирхох маршрут



Аялах зам
Үзэх зүйл
Тайлбар
1дэх өдөр 133км
Баруун-Урт сум -45км- Асгат сум -53км– Цагаан суварганы хүн чулуу –35км– Дугнагарын хүн чулуу
Түрэгийн болон 13-14 зууны үеийн хүн чулууг үзэж сонирхоно.
Сонин содон хүн чулууны талаар зураг авч, үүх түүхийг судлаж хээр хоноглоно.
  2дах өдөр 174км
Дугнагарын хүн чулуу -55км- Жаргалантын ширээ -63км- Нүхтийн хүн чулуу -5км- Хаалгатын хүн чулуу -23км- Сэрхийн далангийн хүн чулуу -28км- Вүүд хаус жуулчны бааз
Бөө мөргөлийн гэлтэй содон хүн чулуу болон түрэгийн үед хамаарагдах хүн чулуу сонирхоно.
Хүн чулуунуудыг харьцуулан судлана.
Хөдөөгийн нөхцөлд хүний тав тухтай байдлыг бүрэн хангасан жуулчны баазад халуун усанд орж алжаал ядаргаагаа тайлан амарна.
3дах өдөр 145км
Вүүд хаус жуулчны бааз -32км- Эрдэнэцагаан сум -28км- Хонгорын голын хүн чулуу -85км- Гөхөлийн ширээний хүн чулуу -1км- Бичигтийн шахаа
13-14 зууны үеийн хүн чулуунуудаас өвөрмөц хийцтэй хувцасгүй, эр хүйсийн тэмдэг дүрсэлсэн хүн чулууг үзнэ.
Хувцас эдлэлтэй хүн чулуу, хувцас эдлэлгүй хүн чулуунуудыг харьцуулан үзэх боломжтой.
Хээр хоноглож, хээрийн цай хоол иднэ.
4дэх өдөр 46км
Бичигтийн шахаа –Хөргийн хөндийн хүн чулуу -46км-  Дарьганга сум
13-14 зууны үеийн хүн чулуу болон гантиг чулуун дээр дүрсэлсэн ноён хатан хөргийг үзнэ.
Уран нарийн хийцтэй хүн чулууг үзэж байгалийн сайханд алжаалаа тайлан, Нью дарьганга амралтын газар хоноглоно.
5дах өдөр 159 км
Дарьганга сум -50км- Мандалын хүн чулуу -82км- Шивээтийн хүн чулуу -16км- Таван толгойн хүн чулуу -11км- Шартад хадны хүн чулуу
Төв азийн хүн чулууны сор гэгдэх гайхамшигтэй уран хийцтэй хүн чулууг сонирхоно.
Гайхамшигт хүн чулууг үзэж, хээр хонож, хээрийн цай хоол иднэ.
6 дах өдөр 197 км
Шартад хадны хүн чулуу -37км- Онгон сум -40км- Хүрээ бүрд жуулчны бааз -120км- Баруун-Урт сум
Ховор нандин түүхийн өлгий нутаг Онгон сумын төвтэй танилцаж Баруун-Урт хотод очно.
13-14 зууны үеийн хүн чулуу сонирхох аялалаа өндөрлөж Баруун-Урт хотод ирж хоноглоно.

Monday, April 1, 2013

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2012 оны санхүүгийн тайлан











Тендерийн урилга

                                                                ТЕНДЕРИЙН УРИАЛГА.
Огноо: 2013 – 04 - 01

Тендер шалгаруулалтын нэр: ОЙЖУУЛАЛТЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ  СОНГОН        ШАЛГАРУУЛАХ
                                      Тендер шалгаруулалтын дугаар : БОАЖГ 2013/01
Байгаль орчны мэргэжлийн байгууллага, ТББ болон аж ахуйн нэгжүүдийг Сүхбаатар аймгийн дараахь сумдад ойжуулалтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1.    Мөнххаан суманд 5 га,
2.    Онгон суманд 5 га,
3.    Эрдэнэцагаан  суманд 5 га,
4.    Асгат суманд 4 га, Уулбаян суманд 1 га
нийт 4 багц тендерийг зарлаж байна.

Тендерт оролцох этгээд нь тендерийн баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр багц тус бүрийг 10000 /Арван мянга / төгрөгөөр худалдан авч болно.

Төлбөрийг Төрийн сан банкны БОАЖГ-ын 120013001 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор хүчинтэй.

Тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болно.

Тендерийг 2013 оны 04-р сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 04-р сарын 22 - ны 11 цаг 00 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээлллийг доорхи хаягаар авч болно
                                              Хаяг: Сүхбаатар аймаг. Баруун-Урт хот.
                                        Сүхбаатар аймгийн нутгийн удирдлагын ордон.
                                                       3 давхарт № 317 тоот хаалга
                                               Утас: 70518892, 99518826, 93084340

Wednesday, March 27, 2013

Сөдөтийн цагаан чулууны бичээс

Наран сумын нутагт Сөдөтийн цагаан чулууны бичээс нь 1410, 1696 онд Монгол улсын нутагт болсон түүхэн 2 чухал үйл явдалтай холбогдуулан бичсэн дурсгал юм. 1409 оны 7-р сард Хятадын Мин улсын Юн лэ хаан Монгол улсыг дайлахаар буман цэрэг хөдөлгөн авч гараад Хэрлэн голын хавьцаа 8-р сард монгол цэрэгтэй тулалдаж ялагджээ. Мин улсын хаан ийнхүү ялагдсандаа хилэгнэж 1410 оны хавар дахин 50 түмэн цэрэг толгойлон Монгол нутаг руу цөмрөн довтолсон ба тэрээр 5-р сарын 19-нд Сөдөтийн цагаан чулууг дайрч өнгөрөхдөө анхны бичээсийг сийлжээ.
Бичээсэнд: Ху нарыг барих уул. Их Мингийн эзэн хаан ху дээрэмчдийг залхаан цээрлүүлэх их цэргийг удирдан үүгээр өнгөрөв. Юн Лэ-гийн 8-р он цагаан бар жил улаагчин тахиа жил 4-р сарын тэргэл 16-ны хар хулгана өдөр гэжээ.
Сөдөтийн цагаан чулууны 2 дахь бичээс зүүн гарын хаант улсын хаан Галдан бошигт /1644-1697/ Манж Чин улстай байлдсан үйл явдалтай холбоотой юм. Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдангийн эсрэг Чин улс 1696 оны хавар 20 түмэн цэргийг эзэн хаан Энх амгалан 3 зам болгон хөдөлгөсөн. 1696 оны хавар эзэн хаан бүх цэргээ толгойлон Дарьгангын нутгаар дайрч гарахдаа Мин улсын эзэн хааны бичээс бүхий Сөдөтийн цагаан чулуун дээр 2 зүйлийн бичээс нэмж сийлжээ.
Бичээсэнд: Эзэн хааны дурсгалын бичээс, тэнэгэр говьд илдээ ирлэж, тэнгэр ууланд жадаа үзүүрлаж эгнэгт ху нарын тосыг арилгаж элс манхныг үүрд арилгана гэсэн байдаг.