Thursday, November 29, 2012

Байгаль хамгаалагч

-    Аймгийн Засаг даргын А/420 тоот захирамжийн дагуу Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу сумын засаг даргын захирамж гарган ажлын хэсэг томилон 4 хүний бүрэлдэхүүнтэй сумын хэмжээнд агаар бохирдуулах суурин эх үүсвэрийн үзлэг тооллогыг явуулж, агаар бохирдлын эх үүсвэртэй албан газар аж ахуйн нэгжийн талаарх тооллогыг орон нутагт зохион байгуулж, ажлын биелэлтийг Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн. Нийт 16 агаар бохирдлын суурин эх үүсвэр, 2 ШТС тоологдсон
-    Тус суманд бүтээн байгуулалт хийж байгаа “Баянбогд сончин” ХХК сумын Хавиргын булгийг хамгаалж, тохижуулах ажлыг хийж, булгийн эргэн тойрон 4 га талбайд хашаа татах, эргэдэг хаалга хийх, хайлаас модны суулгац суулгах /150 ш/, байгаль уул, усаа хамгаалья самбарыг босгох, хашааны торыг гүйцээж татах зэрэг ажил гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллаа.

Онгон сумын байгаль хамгаалагч Д.Бэрцэцэг мэдээлэв.

Байгаль хамгаалагч

-    Соронзон толгой ХХК-ийн хайгуулийн талбайд БОХУБ Ж.Батцогт, сумын хэсгийн төлөөлөгч Ойдовцэрэн нарийн хамт хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тус сумын нутагт бага хэмжээний талбай эзэмшдэг боловч орон нутгийн зөвшөөрөлгүйгээр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэж байсныг таслан зогсоов. Холбогдох баримт бичгийг бүрдүүлж орон нутагт авчирч өгөх үүрэг өгсөний дагуу  хоногийн дотор баримтыг хүлээн авч зөрчлийг арилгуулсан.
-    БОАЖГ-ын ан амьтан хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, ахлах мэргэжилтэн Н.Мөнхбаатар, мэргэжилтэн Ш.Нямхүү нарын хамт Дэлгэрхаан уулын орчимд 30 орчим аргаль хонь, 2 хурга, Зараагийн ууланд 15 аргаль байснаас 1 хурга нийт 47 тооны аргаль тоолсон.
-    Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2011 оны 04 дүгээр сарын 28 өдрийн А-131 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын дагуу Агаар бохирдуулагчийн эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг сумын төвийн хэмжээнд зохион байгуулж ажилласан. Нийт 6 албан газрын 6 уурын зуух, 259 автомашин, 356 өрхийг хамруулж ажиллаа.
-    Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн газар байрладаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын савыг байрлуулж, тогтоосон цэгт хог хаягдлыг хаях зөөх, цэвэр орчин бүрдүүлэх талаар үүрэг өгч ажилласны дүнд бүх албан газар аж ахуйн нэгж байгууллагууд хогийн сав байрлуулан ашиглаж хэвшээд байна.
-    Тус сумаас баруун хойш 137 км-т оторын нутаг болох Хэнтий аймгийн Тарганы уулын зүүн энгэрт гарсан түймэрт хоёр машинтай, 21 хүний бүрэлдэхүүнтэй групп очиж түймэр унтраах ажилд оролцсон.

Түвшинширээ сумын байгаль хамгаалагч Б.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Байгаль хамгаалагч

-    Хууль бус ан агнуур зэвсэг нэгдсэн арга хэмжээг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаатай хамтран зохион байгуулж хэд хэдэн зөрчлийг илрүүлэн зохих хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаа. Мөн БОАЖГ-ын ан амьтан орон нутаг хариуцсан мэргэжилтэн Л.Балдандорж, жолооч Д.Мижиддорж аймгийн цагдаагийн хэв журмын байцаагч Оюунбадрах нарын хамт сумын 3, 4, 5-р багийн нутгаар өдөр шөнийн эргүүлийг хийж нийт 6 зөрчлийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаа.
-    Улсын хэмжээнд Агаар бохирдолтын нэгдсэн тоо бүртгэлийн судалгаанд БОХУБайцаагчаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажлын хэсэгт сумын цаг уурч, байгаль хамгаалагч миний бие оролцлоо. Судалгаанд нийт 250 айл өрх, 1 нэгдсэн халаалтын уурын зуух тоологдсон.

Сүхбаатар сумын байгаль хамгаалагч С.Ганбулган мэдээлэв.

Tuesday, November 27, 2012

Star зочид буудал

“НАРАН ШАРГА” ХХК-ын товч танилцуулга
       Тус ХХК нь 2000 онд анх баар зоогийн газрын чиглэлээр үүсэн байгуулагдсанаас хойш STARтөвд хүнсний дэлгүүр, биллъяард клуб, караоке гэсэн чиглэлээр 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2012  оноос энгийн 6 өрөөнд 14 хүн хүлээн авах тохилог зочид буудлыг нээн ажиллуулж байна. 
Харилцах утас:  70518876
                             99518899
                             99519988





Өрөөний тоо
Үзүүлэлт
Орны тоо
Үнэ ₮
1
201
Энгийн
2
25000₮
2
202
Энгийн
2
25000₮
3
203
Энгийн
2
25000₮
4
204
Энгийн
3
35000₮
5
205
Энгийн
3
35000₮
6
206
Энгийн /Дотроо 00 той/
2
35000₮

Дарьгангын мөнгөн хийц урлал

Монголын уран дархны урлал хийц донж хэлбэр маягаараа олон хэсэгт хуваагддаг. Тэдгээрийг дотор нь Далай Чойнхор вангийн, Говь мэргэн вангийн, Боржигон цэцэн вангийн гэх зэргээр нутаг хошууны заагаар ялган нэрлэдэг. Дарьгангын мөнгөний дарх нь 1700-аад оны тэртээгээс хөгжиж, нүүдлийн МАА-н хавсарга байдлаас бие даан хөгжин төрх төлөвөө олж, XVll-XX зуунд Монгол дархны бие даасан хийц найрлага болтлоо боловсорч үе уламжилсан сонгодог өвийг үлдээсэн юм. Монголын мөнгөн урлалын сүрлэг оргилуудын нэг бол “Дарьганга хийц” хэмээн алдаршсан уран тансаг, нарийн чамин, гүн утга билэгдэл шингэсэн, хэрэглээ, гоёл чимэглэлийн цогц нэгдэл бүхий мөнгөн урлалын үнэтэй бүтээлүүд мөн.  Дарьгангын дархчууд нь эхнэр, эмэгтэйчүүдийн өмсгөл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлд дан шүр болон сийлбэртэй шүрийг их хэмжээгээр оруулан хөөх, ухах, утсан сүлжмэлтэй хослуулан алтаар шарж, өнгөний гайхам тансаг цогц бүтээлийг урлахаас гадна хүмүүсийн өргөн хэрэглэдэг  давхар угалзтай эмээлийн чимэглэл, мөнгөн аяга, хэт хутга, гуяны боолт, соёо цохилуурт шүр, том шүрийг өргөнөөр оруулан урладаг бөгөөд дархан М.Балдан-Осорын 1964 онд урласан их гарын хос мөнгөн аяганы ёроолд хангарьдын өнгийг паалан оруулан урласан хийц нь өвөрмөц нэгэн уламжлал дэг сургууль байсныг илтгэн харуулдаг. Дарьганга хийц бол манай өвөг дээдсийн үнэт өв, эд эдлэхүүн хийгээд оюуны соёлын гайхамшигт бүтээл юм.

Friday, November 23, 2012

Дагшин булаг жуулчны бааз

Байршил: УБ хотоос 670 км, аймгийн төвөөс 180 км, Дарьганга сумын төвөөс 2 км байрлана.
Хүчин чадал: Нэг ээлжиндээ 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, зочид буудын 3 байшин, 3-н гэртэй.
Дарьганга сум, Алтан овооноос 2км, Зэгст нуурын хажууд Молцог элсээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг ба хашаандаа 500 гаруй мод, 100 гаруй бургас, жимсний модтой.
Дарьганга сум
“ДАГШИН БУЛАГ” ХХК
E mail: Orgil9191@yahoo.com
Утас: 96260066  95043299