Monday, July 25, 2011

Сүхбаатар аймагт Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв байгуулагдлаа

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төвийг байгуулж ажилуулахаар тусгагдсаны дагуу аймгийн Засаг дарга, түүний  тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Угсаатны зүйн музей, АНУ-ын Энхтайваны корпусын  төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Засаг даргын 2011 оны 219 дүгээр  захирамж  шийдвэрийн дагуу  Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв нь гурван орон тоотойгоор байгуулагдаж 2011 оны 7 дугаар сар 22 ны өдөр нээлтээ хийлээ.  
Аялал  жуулчлалын  мэдээлэл, сургалтын  төв нь  орон  нутгийнхаа  байгаль, түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээллийг  гадаад, дотоодын аялагч жуулчдад хүргэх, аялал жуулчлалын салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэвтрүүлэх, салбарын ажиллагсадын мэдлэг боловсролыг дээшлүүлж, сургалт, сурталчилгааг явуулана.
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
          •Аялал жуулчлал мэдээлэл сургалтын төвөөр дамжуулан аймаг орон нутгаа гадаад дотоодод сурталчилах
         •Аялал жуулчлал эрхлэхийг сонирхож буй талуудад сургалт зөвлөгөө мэдээлэл өгөх тэдгээрийг аялал жуулчлалын зах зээлтэй холбох, шинээр бизнес эрхлэхэд дэмжих
          •Байгаль, түүх соёлын дурсгалт газруудын  онцлогийг  судалж, түүнийг     харуулсан гарын авлага, товхимол хэвлэн сурталчлах, гадаад, дотоодын аялагч жуулчдыг бодит  мэдээллээр     хангах, салбарын хамтын ажиллагааг бүхий л талаас нь хөхиүлэн  дэмжих
            •Орон нутагт үйл ажиллагаа
явуулж байгаа  жуулчны бааз, амралт сувилал, зочид буудал, зоогийн газруудын талаархи жуулчдын хэрэгцээт мэдээлэл, сургалтыг  нэг дороос олгох, энэ талаар шинээр  бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх
           •Орон нутагт зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралт сувиллын чиглэлээр  бизнес эрхлэгчдийг ажлын байранд нь сургаж  дадлагажуулах олон талт  арга хэмжээг   мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран зохион байгуулах 
         •Жуулчдад зориулан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа орон нутгийн  иргэдийн хийсэн  бүтээгдэхүүнүүдийг  худалдан борлуулах  “ Бэлэг дурсгалын худалдаа ”  эрхлэх
        •Байгууллага хамт олныг хамруулсан төрөл бүрийн чиглэлээр гадаад, дотоодын аялал зохион байгуулах
        •Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах
      •Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэрэгцээтэй урт, богино хугацааны сургалт семинарыг зохион байгуулж, орон нутагт энэ салбарын бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох.
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв
Хаяг: Сүхбаатар аймаг Угсаатны зүйн музейн дэргэд        Утас: Ахлах менежер 96260066,
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв.
                                            www.thesukhbaatarexperience.com


Wednesday, July 20, 2011

Зарлал

2011.07.23                                                                                                                          Баруун –Урт
ЗГ-ын 05 тоот тогтоол, Аймгийн засаг даргын 50-р захирамжийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээ болон аялал жуулчлалыг сурталчилах, ажилчдын эрүүл мэндийг хангах  зорилгоор “Явган аялал” –ыг зохион байгуулж байна.
Явган аялалын удирдамж
1.    Обьект: Сувиллын амралт.
2.    Маршрут: Сүхбаатарын талбай- Сувилал.
3.    Аялалын төрөл: Спорт явган аялал.
4.  Аялал: 2011.07.23-ны 1000  цагт Сүхбаатарын талбайгаас гараанд гарч 07-р сарын      24-нд барианд ирнэ.
5.  Багийн бүрэлдэхүүн: 1багт эрэгтэй 3, эмэгтэй 2 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Багаас гадна нэг байгууллагаас хэдэн ч хүн явж болно.
6.    Аялалын үеэр зохиогдох тэмцээн уралдаан:
                             - Олс таталт
                             - Хэн сайн хоол хийх вэ уралдаан
Шагнал: Амжилттай оролцсон 1,2,-р багууд шагналтай.

Жич: Гэр бүл, байгууллага хамт олон, найз нөхдөөрөө нэгдэн манай аялалд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож болно. Өдрийн хоол болон хоногийн хоол ундаа, майхан, мишокоо багууд өөрсдөө бэлдэнэ.

Оролцох байгууллага, хамт олон 2011 оны 07-р сарын 21-ний дотор БОАЖГ-т бүртгүүлнэ үү?

Холбоо барих утас: БОАЖГ 21890, 93084338

Зохион байгуулагчид:
•    Байгаль орчин, аялал жуулчлалын газар
•    Биеийн тамир спортын газар
•    Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв
•    Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн гарц төрийн бус байгууллага
•    “Skytel” ХХК
•    “Ертөнцийн аялгуу” FM-107.5 радио
•    “Тэнгэрийн өнгө” ХХК
•    Онцгой байдлын хэлтэс
“Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын хөгжлийн
гарц” ТББ

 Сүхбаатар аймгийн “Аялал жуулчлалын мэдээлэл,
    сургалтын төв”

Tuesday, July 19, 2011

Зарлал

Онгон сумаас хойшоо 36 км, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Онгон таван булгаас зүүн тийш 20 км, Онгон элсээс 10 км, аймгийн төвөөс 120 км-т  байрлах төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон, саунтай Нүүдэлчин хүрээ бүрд ХХК-ийн “Хүрээ бүрд” жуулчны баазыг үнэ тохиролцон зарна.
Утас: 88894115