Wednesday, October 25, 2017
Friday, October 20, 2017
Явган аялал зохион байгууллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ЕБ-ийн 3-р сургуультай хамтран 9-р
ангийн хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын арга
хэмжээг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор Баруун-Урт
суманд байрлах Голын эх рүү спорт явган аялал зохион байгууллаа. Аялалд нийт 48
хүүхэд оролцсон бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар “Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн
“Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласанг тохиолдуулан хүүхдүүд
маань голын эхэнд 45 ш бургас тарьж голынхоо хамгаалалтанд хувь нэмрээ оруулж,
ерөнхийлөгчийнхөө зарлигийг хэрэгжүүлж ажиллаа. Хүүхдүүд маань мод тарихдаа чин
сэтгэлээсээ хандаж, намрын сэрүүнийг үл хайхран халуун дулаан илчээр мод тарьж,
тарьсан модоо байнга арчлан хамгаалж, услаж, хогийг цэвэрлэж байна гэж
хоорондоо ярилцаж байсан нь үнэхээр бахарахууштай санагдаж байсан ажээ.
Аялалд
оролцсон бүх хүүхдэд витамин тарааж витаминжуулахаас гадна олс таталтын тэмцээн
зохион байгуулсан. Тэмцээнд 4 баг оролцсоноос 1, 2 байрыг шалгаруулсан бөгөөд
1-р байрыг Эрдэнэтуяа багштай анги, 2-р байрыг Жавзандулам багштай анги эзлэж
мөнгөн шагналаар шагнууллаа.
Wednesday, October 4, 2017
Монгол, Орос, Хятад гурван улсын “Цайны зам” бизнес аяллын сурталчилгаанд оролцлоо
Хятад, Орос, Монгол гурван улсын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос 2017 оны 09 дүгээр сарын 26 – 30 хооронд зохион байгуулсан аялал жуулчлалын зорин очих газруудын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнд Сүхбаатар аймгийнхаа аялал жуулчлалын салбарыг төлөөлөн оролцлоо.
Энэхүү “Түмэн газрын цайны зам” бүтээгдэхүүн танилцуулах хуралд ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны дэд хянан байцаагч Жэн Жянин, Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны Аялал жуулчлалын хамтын ажиллагааны газрын дарга Жан Яньрү, ОХУ-ын Өвөр байгаль хязгаар бүсийн Дотоод хамтын ажиллагааны болон гадаад эдийн засгийн харилцааны газрын орлогч дарга, Чита хотод суугаа Оросын үндэсний радио телевизийн компанийн сурвалжлагч, ХБНБУ-ын төлөөлөгч нар, Красноярскийн хязгаар бүсийн төлөөлөгч нар, Шинэ сибирь мужийн төлөөлөгч нар, Эрхүү мужийн төлөөлөгч нар, Монгол улсын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, газрын ахлах мэргэжилтэн Н.Молор, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, мэргэжилтэн З.Оюуншүр, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн, Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантулга, мэргэжилтэн Б.Ганзориг, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Амгалан, МҮОНРТ-ийн зураглаач, сурвалжлагч болон хувийн хэвшлийн төлөөлөлүүд оролцсон.
Subscribe to:
Posts (Atom)