Monday, November 13, 2017
Wednesday, October 25, 2017
Friday, October 20, 2017
Явган аялал зохион байгууллаа
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ЕБ-ийн 3-р сургуультай хамтран 9-р
ангийн хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамирын арга
хэмжээг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор Баруун-Урт
суманд байрлах Голын эх рүү спорт явган аялал зохион байгууллаа. Аялалд нийт 48
хүүхэд оролцсон бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар “Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн
“Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласанг тохиолдуулан хүүхдүүд
маань голын эхэнд 45 ш бургас тарьж голынхоо хамгаалалтанд хувь нэмрээ оруулж,
ерөнхийлөгчийнхөө зарлигийг хэрэгжүүлж ажиллаа. Хүүхдүүд маань мод тарихдаа чин
сэтгэлээсээ хандаж, намрын сэрүүнийг үл хайхран халуун дулаан илчээр мод тарьж,
тарьсан модоо байнга арчлан хамгаалж, услаж, хогийг цэвэрлэж байна гэж
хоорондоо ярилцаж байсан нь үнэхээр бахарахууштай санагдаж байсан ажээ.
Аялалд
оролцсон бүх хүүхдэд витамин тарааж витаминжуулахаас гадна олс таталтын тэмцээн
зохион байгуулсан. Тэмцээнд 4 баг оролцсоноос 1, 2 байрыг шалгаруулсан бөгөөд
1-р байрыг Эрдэнэтуяа багштай анги, 2-р байрыг Жавзандулам багштай анги эзлэж
мөнгөн шагналаар шагнууллаа.
Wednesday, October 4, 2017
Монгол, Орос, Хятад гурван улсын “Цайны зам” бизнес аяллын сурталчилгаанд оролцлоо
Хятад, Орос, Монгол гурван улсын “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос 2017 оны 09 дүгээр сарын 26 – 30 хооронд зохион байгуулсан аялал жуулчлалын зорин очих газруудын бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнд Сүхбаатар аймгийнхаа аялал жуулчлалын салбарыг төлөөлөн оролцлоо.
Энэхүү “Түмэн газрын цайны зам” бүтээгдэхүүн танилцуулах хуралд ӨМӨЗО-ны Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны дэд хянан байцаагч Жэн Жянин, Аялал жуулчлалыг хөгжүүлэх хорооны Аялал жуулчлалын хамтын ажиллагааны газрын дарга Жан Яньрү, ОХУ-ын Өвөр байгаль хязгаар бүсийн Дотоод хамтын ажиллагааны болон гадаад эдийн засгийн харилцааны газрын орлогч дарга, Чита хотод суугаа Оросын үндэсний радио телевизийн компанийн сурвалжлагч, ХБНБУ-ын төлөөлөгч нар, Красноярскийн хязгаар бүсийн төлөөлөгч нар, Шинэ сибирь мужийн төлөөлөгч нар, Эрхүү мужийн төлөөлөгч нар, Монгол улсын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, газрын ахлах мэргэжилтэн Н.Молор, Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, мэргэжилтэн З.Оюуншүр, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Сүрэн, Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн П.Ариунболд, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантулга, мэргэжилтэн Б.Ганзориг, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Амгалан, МҮОНРТ-ийн зураглаач, сурвалжлагч болон хувийн хэвшлийн төлөөлөлүүд оролцсон.
Thursday, July 20, 2017
Friday, May 19, 2017
Thursday, May 18, 2017
Tuesday, May 16, 2017
Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан боллоо
2017 оны 05 дугаар сарын
12-14 ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Зүүн бүсийн аварга, зөөгч
шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан боллоо.
Уралдаанд
ХХААХҮЯ, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн
холбоо, Монголын Мастер тогоочдын холбоо шүүгчээр оролцож бол Дорнод, Хэнтий
аймаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Сүхбаатар
сумдын тогооч, зөөгч нар орчин үеийн Монгол хоол,
орон нутгийн брэнд хоол, ресторан зоогийн газар, кафе-н төрөл, талх, нарийн
боов, цэцэрлэг, эмнэлэг,сургууль, шилдэг багийн Гранпри, зөөгчийн үйлчилгээний
төрөл, спорт, урлагийн гэсэн төрлүүдээр оролцож ур чадвараараа 2 хоног өрсөлдлөө.
Ажил мэргэжлийн уралдааны эхний өдөр
тогооч зөөгч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг, хоёрдахь өдөр монгол
үндэстний хоол, орон нутгийн брэнд хоолны үзэсгэлэн шалгаруулалт, урлагийн
наамд, спортын арга хэмжээ, гуравдахь өдөр тогооч зөөгч нарын ур чадвар,
гранпри шалгаруулах тэмцээнүүд болж өндөрлөсөн.
Орон нутгийн брэнд хоол шалгаруулах
төрөлд гүзээнд хийсэн таван цулын хорхог, хуймаг, сүүний хоол, цагаан ямааны
тараг, толгой шийр, буриад талх, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн зууш, таван
цулын шөл, талын чулуу, ляпушиг, мойлтой тос, бүдрэнгийн овоо зэрэг олон сайхан
хоол байснаас шүүгчид өвөрмөц, нутгийн нутгийн онцлогийг харуулсан байдлаар нь аймаг
тус бүрээс нэг хоол шалгаруулсөн бөгөөд Сүхбаатар аймгаас Цайртминерал ХХК-ний
багийн Талын чулуу /үнгэлзэнгэн дотор хийсэн хорхог/, Дорнод аймгаас Бүдрэнгийн
овоо /Шавранд хийсэн хорхог/, Хэнтий аймгаас Ляпушиг, мойлтой тос нутгийн брэнд
хоолоор шалгарсан. Эдгээр шалгарсан хоолнууд нь 21 аймгийн хоолны катлогт орж
ном болон хэвлэн гарах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын газар ЦайртМинерал
ХХК-ний багийн хийсэн “Талын чулуу” хоол газрын нэрэмжит хүндэт өргөмжлөл,
мөнгөн шагналыг гаргуулж өглөө.
Уралдааны Ерөнхий зохион
байгуулагчаар: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын
Мастер тогоочдын холбоо, Хамтран зохион байгуулагч: Аймаг, сумын ЗДТГ, Хүнс
хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын тогоочдын
холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл ажиллаа. Шилдэг багийн Гранпри
шагналаар Дорнод аймаг алтан медаль, Сүхбаатар аймаг мөнгөн медаль, Хэнтий
аймаг хүрэл медаль хүртсэн.
Tuesday, May 9, 2017
Зүүн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэд технологи нэвтрүүлэх нь зөвлөлдөх уулзалтын хүрээнд мэргэжлийн тогооч, зөөгч нарын ур чадвар чадамжийг дээшлүүлэх, үндэсний брэнд хоол, үйлчилгээ шалгаруулах, харилцан туршлага солилцох ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН 05 дугаар сарын 12-14 ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно.
Уралдааны төрөл:
- Орчин үеийн Монгол хоол
- Орон нутгийн брэнд хоол шалгаруулах
- Ресторан, зоогийн газар, кафе
- Талх, нарийн боов
- Цэцэрлэг, эмнэлэг, сургууль
- Шилдэг багийн Гранпри
- Зөөгчийн үйлчилгээний төрөл
- Спорт, урлагийн гэсэн төрлөөр болно.
Ерөнхий зохион байгуулагч:
Tuesday, April 18, 2017
Monday, April 17, 2017
Thursday, April 13, 2017
Tuesday, April 11, 2017
Замын нуурын хадны бичээс
Баяндэлгэр
сумын нутаг Замын нуур хэмээх газар орших өнчин хаданд байдаг. 1410 онд Мин
улсын хаан Чжу ди Монгол улсыг дайлахаар
өөрийн биеэр анх удаа 50 түмэн цэрэг хөдөлгөн орж ирэн энэ нутгаар дайрч
өнгөрөхдөө Замын нуурын хадан дээр “Ялалтын довцог” Их Мингийн Юн Лэ-гийн 8-р
оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэсэн бичээсийг сийлж үлдээжээ.
Хөргийн хөндийн хүн чулуу
Дарьганга
сумын төвөөс зүүн хойш 45 км-т Хөргийн хөндий хэмээх хойноос урагш чиглэлтэй
нарийн хөндийн дунд 7 хүн чулуу хөшөө дурсгал бий. Галт уулын саарал хүрмэн
чулуун эдгээр хөргүүдийн хийж бүтээсэн ур чадвар төдий л сайнгүйн дээр
хоорондоо ч нэлээд ялгаатай. Эдгээр хөргүүд XIII-XIV зууны үеийн монголчуудад
хамаарах зүйл болох нь тогтоогдсон байна. Хөргийн хөндийн хөргүүдийн бусдаас
ялгарах онцлог нь ихэнх нь малгай, гуталтай атал биендээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж,
цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн
явдал болно.
Monday, April 10, 2017
“Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган”
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран Монголын аялал жуулчлалын салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох зорилгоор “Аялал Жуулчлалын Бизнес Эрхлэгчдийн Чуулган”-ыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хурлын Их Танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр бизнес эрхлэгч аялал жуулчлалын компаниудын хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, улмаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх арга зам, жуулчны үйлчилгээний байгууллага, салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийгдэхээс гадна, аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зохиогдож, салбарын бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин улмаар салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн цогц бодлогыг хэлэлцэх юм.
Чуулганд аялал жуулчлалын салбарын 50 гаруй мянган ажиллагсдын төлөөлөл болох аяллын компаниуд, жуулчны үйлчилгээний байгууллагууд, багш судлаачид, тээврийн байгууллагууд, жолооч, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид оролцон, нэгэн дээвэр дор чуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм.
Иймд нийт гишүүд дэмжигчид та бүхэн салбарын хэмжээнд зохиогдож буй энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалаж байна.
Бүртгэл: 04-р сарын 12-ны 15:00 цаг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: МАЖХ-70007820, МҮХАҮТ-70109090 утсаар болон
Friday, April 7, 2017
Аялахад ёс зүйн хувьд тохиромжтой орноор Монгол улсыг дахин нэрлэлээ
Калифорни мужийн Беркели хотноо байрладаг "Ethical Traveller” ТББ-аас хөгжиж байгаа орнуудыг байгаль орчин, зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 орныг жил бүр шалгаруулдаг болсон билээ.
Монгол Улс 2016 онд шилдэг 10 орны нэгээр анх шалгарсан бөгөөд 2017 онд ийнхүү хоёрдахь удаагаа шилдэг 10 орны тоонд орлоо. Энэ жил манай улсаас гадна Белиз, Кабо-Верде, Чили, Коста Рика, Доминика, Палау, Тонга, Уругвай, Вануату зэрэг орон шалгарсан байна.
Monday, March 27, 2017
Дорнын аялал үзэсгэлэн худалдаанд оролцлоо
Дорнод
аялал жуулчлалын нэгдэл ТББ нь аялал жуулчлалын бизнес эрхлэгч болон энэ
төрлийн бизнес эрхлэх сонирхолтой байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн
зохион байгуулалтад оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахад нь дэмжлэг
үзүүлэх зорилгоор байгуулагдсан нийгэмд үйлчилдэг ТББ юм.
Энэхүү
зорилго чиглэлийнхээ дагуу аялал жуулчлал эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих,
олон нийтэд сурталчлах, хамтран ажиллах үүд хаалгыг нээх зорилгоор “Дорнын
аялал” үзэсгэлэн яармагийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Сүхбаатар аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Худалда аж үйлдвэрийн танхим, Тансаг ХХК, Нью дарьганга ОНӨҮГ хамтран оролцлоо.
Wednesday, February 22, 2017
“Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дахь жилдээ зохион байгуулагдана
Монголын аялал жуулчлалын холбооноос БОАЖЯ-тай хамтран "Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулна. Үзэсгэлэнгийн албан ёсны Түнш аймгаар Ховд аймаг оролцож байна.
Тус үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг томоохон үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.
ОНЦЛОГ: Энэ жилийн хувьд БНХАУ, ОХУ-ын Буриад, Тува, БНСУ, Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Чита мужийн төлөөлөгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид өндөр ач холбогдол өгч оролцох хүсэлт ирүүлсэн ба үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцох ба энэ үеэр гадаадын төлөөлөгчид аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдна.
БОЛОМЖ: Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн Монголд үйл ажиллгаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, Монголд байгуулагдаж буй шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.
Tuesday, February 14, 2017
Monday, February 6, 2017
Хөх тэнгэрийн зам жуулчны бааз
Байршил: Улаанбаатар хотоос 740 км, Баруун-Урт хотоос 180 км, Шилийн богд уулаас 7 км зайтай байрлана.Хүчин чадал: Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай 10 байшин, 40-50 хүн хүлээж авах боломжтой тохилог гэр ресторантай.
Нэмэлт үйлчилгээ: Морин аялал, явган аялал, фото зургийн аялал хийх боломжтой.
Дарьганга сум
Утас: 94628888
Monday, January 23, 2017
Wednesday, January 4, 2017
Шинэ оны анхны нар харах аялал
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир
спортын газар хамтран “Уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх болон шинэ
оны анхны нарнаас энерги авах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн
биеийн тамирын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Шинэ оны анхны нар
харах аялал”-ыг 2017 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр Баруун-Урт хотоос
урагш 30 гаруй километрт байх Баяншарга ууланд долоо дахь жилдээ амжилттай
зохион байгууллаа.
Шинэ оны анхны харах аяллаар цасны сумо, хөгжөөнт буухиа тэмцээнүүд зохион
байгуулагдаж хуран цугласан олныг хөгжөөсөн юм. Аялалд 90 гаруй машин, 500
гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ боллоо. Энэ өдөр тэнгэр хангай
тогтуухан, нар 8 цаг 6 минутанд мандаж цугларсан
олонд халуун дулаан энерги өгсөн юмаа.
Subscribe to:
Posts (Atom)