Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын салбарынхан Төв аймгийн нутагт байрлах Хустайн ТХГН-т очиж Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал /НИТАЖ/-ын чиглэлээр сургалтанд хамрагдаж, нутгийн малчин айлаар зочлон НИТАЖ-ын талаар туршлага судалж, байгалийн үзэсгэлэнт газраар аялан тахь, халиун буга зэрэг ховор амьтадыг үзэж сонирхосон. Уг сургалтанд хамрагдснаар орон нутагтаа НИТАЖ-ыг хэрхэн яаж хөгжүүлэх, малчид болон гар урчуудыг аялал жуулчлалд татан оруулж өрхийн орлогыг нэмэгдүүлэх нэг гарцыг бий болгох боломжтой болсон юм. Цаашид энэ чиглэлээр Эрдэнэцагаан, Дарьганга суманд сургалт уулзалтуудыг зохион байгуулж, 1-2 айлыг сонгон авч НИТАЖ-ын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Sunday, March 23, 2014
Saturday, March 22, 2014
ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
Аймаг орон нутгаа гадаад, дотоодод сурталчилах, туршлага судлах зорилгоор аймгийн ЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Жаахан шарга театр, Угсаатны зүйн музей, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Тансаг, Оргих, Зотол, Хүслийн хүсэл, Талын агуй, гар урчууд хамтран International Travel Mart -2014 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд анх удаагаа аймаг орон нутгаа төлөөлөн оролцлоо. Тус үзэсгэлэнд 21 аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, олон улсын авиа компаниуд, зочид буудал, жуулчны баазууд оролцсон томоохон арга хэмжээ болсон. Үзэсгэлэнгийн үеэр аймаг орон нутгаас ирсэн төлөөлөгчид Хаан гэр ресторан, Edelweiss зочид буудал, Цагаан алт эсгий эдлэлийн дэлгүүртэй танилцаж туршлага судалсан юм.
Monday, March 17, 2014
Subscribe to:
Posts (Atom)