1.Ойн газраас “Монголоо ногооруулъя” аян, МУ-ын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүхбаатар-Ойжуулалт ОНӨҮГ хамтран “төрөлх нутгаа ногооруулъя” аяны нээлтийг 5-р сарын 13 нд үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Аяны нээлтэнд аймгийн ИТХ -ийн дарга Д.Шижирбаатар, БОАЖГ-ын дарга М.Идэрбат, Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ-ын захирал Г.Алтансүх нар оролцлоо.
Үзэсгэлэн худалдаанд :“Ойжуулалт-хайлааст” ХХК , “Сүхбаатар-Ойжуулалт” ОНӨҮГ , “Талын жимс” ТББ-ууд мод сөөгөөр, “Цахирмаа, “Зуун наст” цэцгийн клубүүд 30-40 төрлийн тасалгааны ургамал, зүлэг бордоо, багаж хэрэгслэлээр аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо. Үзэсгэлэн худалдаагаар иргэд, байгуулагуудад 9-10 төрлийн мод бут, / хайлаас, улиас, тэхийн шээг, далий ягаан, алимны мод, агч / зэрэг ногоон байгууламжинд тарих мөн өрхийн эдийн засгийн ач холбогдол бүхий жимс жимсгэний мод бутыг иргэдэд нийлүүлээ. Иргэд өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх эдийн засгийн ач холбогдол бүхий жимс жимсгэний бут сөөгийг худалдан авч байгаа нь эколгийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх идэвхи өрнөж байгаа байдал харагдаж байлаа.
2. 5-р сарын 14-ны “бямба” гаригт МУ-ын ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр “ Дөрвөлж толгойн” цэцэрлэгт хүрээлэн , Уртын гол”, Тэмүүлэлийн өргөн чөлөө, нийтийн эзэмшлийн газруудад 3550 гаруй мод сөөгийг тарьсан. Аяны хугацааны тарилт үргэлжлэн хийгдэж байна.