Wednesday, May 18, 2016

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудад стантартын хяналт шалгалтыг хийлээ

Аймгийн Засаг даргын 2016 оны А/117 тоот захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг шалган дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтыг зохион байгуулсан. Ажлын хэсэгт Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, ахмад Б.Баярсайхан, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганзориг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга П.Ариунболд, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Амарбат, н.Мөнхнаран, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал нар  орж ажилласан. Шалгалтаар Түмэнцогт сумын 3 дэн буудал, Эрдэнэцагаан сумын 4 зочид буудал, Баруун-Урт сумын 10 зочид буудал хамрагдсан бөгөөд шалгалтын явцад зочид буудлуудад урсгал засвар хийх, ор дэвсгэрийн давууг 3 ээлж болгох, гал унтраах хэрэгслийг сольж давхар бүрт байрлуулах, гэрлэн хаяг солих, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг зөрчил дутагдал гарч, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаарлага өгч ажиллаа.