Tuesday, February 26, 2013

“Орчноо цэцэрлэгжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” уралдааныг шалгарууллаа

     БОНХЯ, Монголын ахмад багш нарын холбооноос зарласан “Орчноо цэцэрлэгжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” уралдааны болзлыг аймгийн бүх сургууль, цэцэрлэгүүдийн дунд зарласан. Уралдаанд ирүүлсэн материалуудыг БОАЖГ-ын даргын 2012 оны 63 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг үнэлэлт дүгнэлт өгч шалгаруулан уралдаан зарласан байгууллагуудад хүргүүлсэн.   

 Шалгаруулалтанд
Сургуулиас:
          Түмэнцогт сумын Улсын тэргүүний сургууль 3-р байр
Цэцэрлэг:
          Түмэнцогт сумын Хүүхдийн цэцэрлэг 2-р байр
Бүтээлч багш: Д.Сүхбаатарын нэрэмжилт бүрэн дунд сургуулийн багш З.Оюунтуяа
Бүтээлч ажилтан: Түмэнцогт сумын Цэцэрлэгийн ажилтан Ж.Эрдэнэбилэг нарын бүтээл шалгарсан.
    Уралдаанд шалгарсан сургууль, цэцэрлэг, багш ажилтнууд “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдав.

Friday, February 22, 2013

Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын бүс нутаг

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 63 дугаар тогтоолоор "Аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг"-ийг тогтоосон.
Аялал жуулчлалын бүс нутаг
- Дархан хаан- Зотол хаан- Лхачинвандад уул орчмын аялал жуулчлалын бүс
- Шилийн богд- Ганга нуур- Бударын чулуу- Онгон таван булаг- Хэнгэрэг чулуу орчмын аялал жуулчлалын бүс
- Зараа- Дэлгэрхаан уул- Устай бургастай- Хар ямаатын уул орчмын аялал жуулчлалын бүс